Г.Занданшатар: Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг баталгаажуулна
УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.
-Нэр бүхий УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн бариад байгаа. Төсөл санаачлагчийн хувьд ямар харилцааг зохицуулах зорилготой хууль болохыг хэлэхгүй юу?
-Стратегийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулахад үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг санаачлан өргөн барьсан. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн гол зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашиг, эдийн засгийн суурь салбартай шууд холбоотой. Хуулийн төслийг боловсруулахдаа Австрали, ОХУ, Герман зэрэг орны хуульд судалгаа хийж, харьцуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхэд тухайн улс өөрийн гэсэн бодлоготой ханддаг дэлхийн жишиг бий. Тухайлбал,”Рио Тинто” компанийн хувьцааг БНХАУ-ын “Чиналко” компани худалдаж авах хэлэлцээр хийж байсныг хүмүүс мэдэх байх.
Дэлгэнгүй... |